Баянхонгор аймгийн ШГА шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-21 18:05:29

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт  Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шалгарчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 18-20-ны өдрүүдэд болж, энэ үеэр дээрх шагналыг гардуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөниий газрын харьяа Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны түүхт 25 жилийн ой улирагч онд /2016.10.14/ тохиосон. Ойн баярын өдрөө Баянхонгор аймгийн ШГА нь Олон Улсын жишигт нийцсэн “Нэг цэгийн үйлчилгээ бүхий Контор, Цагдан хорих байр”-ны барилгын чанартай барьж, ашиглалтад оруулсан нь оны онцлох ажил нь болжээ. ШГА өмнө нь үйл ажиллгаандаа ашиглаж байсан байр нь цэргийн албан хаагчдын сахилгын зориулалтаар, дараа нь цагдаагийн байгууллагад шилжин эрүүлжүүлэх байрны зориулалтаар ашиглагдаж байсан байна. Шинээр баригдсан байр нь 60 хүний багтаамжтай 13 хорих өрөөтэй, орчин цагийн хэрэгцээ шаардлага, хүний эрх, эрх чөлөөг хангасан орчин нөхцлийг бий болгож чадсанаараа онцлог аж.

Сонирхуулахад, 1991 оны гуравдугаар сард Хорих 455 дугаар анги нэртэйгээр байгуулагдаж байсан тус анги 2002 оноос эхлэн ШШГА болон өөрчлөгдсөн байна. Эдүгээ 29 ажилтан, алба хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ