Улаанбаатарт 2-4 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-17 10:03:56

     Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ