Таван сумын зэрлэг амьтдын байршил нутагт өвс тэжээл хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-23 15:25:40

Увс аймгийн зарим сумдад өвөлжилт хүндхэн байгаатай холбогдуулан зэрлэг ан амьтад идэш хоолгүйдэж, улмаар уулнаас бууж малчны хот бараадах явдал ажиглагдсаар байна.

Одоогоор Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил сумдад байдал хүндхэн байгаа юм. Энэ дагуу Тариалан, Малчин, Хяргас, Наранбулаг сумын нутгуудад аймгийн Аюулгүйн нөөцөөс тус бүр 50 боодол өвсийг зэрлэг амьтдын хоол тэжээл болгон амьдардаг бүс нутагт нь аваачиж тавиад байна. Тухайн сумдын ЗДТГ, байгаль орчны байцаагч нар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн гишүүд зэрлэг ан амьтдад өвс тэжээл, хужир шүү хүргэх ажилд гар бие оролцжээ. Үүнээс гадна Улаангом сумын 8-р багийн нутаг болох Дунд тэрмисийн орчимд янгир ямаадад зориулж 8 цэгт өвс тэжээл, хужир шүү байршуулаад байна.

Уулнаас хамгийн их бууж байгаа амьтад нь буга бөгөөд мөн аргал, янгир, зэрлэг гахай, гөрөөс ч бууж байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ