Үндэсний сурын спортоор хичээллэх нөхцлөө бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэд, хүүхэд, залуус үндэсний спорт болох сурын спортоор хичээллэх нөхцөлөө бүрдүүлжээ.
Тус сумын ЗДТГ-аас санаачлан нэг сая төгрөгийн үнэ бүхий сургалтын зориулалттай 4 нум,10 сумыг мөснийх нь хамтаар захиалан хийлгэсэн байна. Үүгээрээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, дэлхийд ганцхан эрийн гурван наадмын нэг, монгол түмний бахархал болсон Үндэсний сурын спортын өв соёлыг уламжлуулан нийтийн хүртээл болгохыг зорьжээ. Мөн энэхүү спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгагдсан байна. Ямартаа ч сумын ЗДТГ-аас сурын спортыг хичээллүүлэхэд шаардлагатай нөхцөлийг ийн бүрдүүлж чадлаа. Ингэснээр Алтанбулаг сумын хүүхэд, залуучууд, сурын спортоор хичээллэхийг хүссэн хэн бүхэн ирж хичээллэх боломж бүрэн бүрджээ.
Тус нум сум, мөсийг Дархан -Уул аймгийн сурын холбооны тэргүүн, аймгийн дархан мэргэн н.Наранболд, иргэн Г.Төмөрбаатар нар хамтран хөнгөлөлттэй үнээр хийж өгсөн байна.
Ч.Отгонцэцэгa