Завхан аймаг баруун бүсийн бүтээгдэхүүний 19 орчим хувийг үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-27 00:05:33

Завхан аймгийн  аж үйлдвэрийн салбарт 1024 ажиллагсад ажиллаж нэг ажилчны хөдөлмөрийн бүтээмж 10.5 сая төгрөг, жилд дунджаар 42.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Аж үйлдвэрийн салбарт ажиллагсадын тоо аймгийн нийт ажиллагсдын 2.4 хувийг эзэлж байна. Мөн нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2006 оноос 2.2 дахин өсчээ. Тодруулбал 2006 онд нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ  70.7 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд 155.1 мян төгрөг буюу 2.2 дахин өссөн байна. Түүнчлэн аймгийн аж үйлдвэрийн салбар баруун бүсийн нийт бүтээгдэхүүний 18.4 хувийг үйлдвэрлэсэн байна.

Аймгийн аж үйлдвэрийн салбарын голлох бүтээгдэхүүн нь мод модон бүтээгдэхүүн, талх нарийн боов, архи дарс, чихэр, мах махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гутал, барилгын ханын материал, эсгийний үйлдвэрлэл ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ