Шинэ сургууль анхны сурагчдаа хүлээн авлаа

Орон нутагт | Орхон
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:12:11

Энэ хичээлийн жилд Орхон аймагт 640 хүүхдийн багтаамжтай 15 дугаар сургууль ашиглалтад орж анхны сурагчдаа хүлээн авлаа.

Өнгөрсөн гуравдугаар сард сургуулийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн ч намрын нээлтийг ийнхүү хүлээжээ. Сургуулийг  гэр хорооллын Их-Залуу багт барьсан бөгөөд алслагдсан багт ийн сургууль нээж буйд эцэг, эхчүүд таатай байна. Энэ хичээлийн жилд 15 дугаар сургууль 730 гаруй сурагч, 70 багштай үйл ажиллагаагаа явуулна.

Үүнээс гадна “Эрдэм” ахлах сургууль Лаборатори сургууль болохоор бэлтгэлээ бүрэн хангажээ. Багш солилцоогоор БНСУ-аас хоёр багш ирж, солонгос хэлний гүнзгийрүүлсэн анги нээн хичээлүүлж байна. Энэ хичээлийн жилд Орхон аймагт нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсэн орж байна. Үүний 200 нь 40 жилийн түүхтэй “Эрдэнэт” цогцолбор сургуульд элсчээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд