Толбод бөхөн ирсэн байж болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт бөхөн гөрөөс ирсэн тухай сураг дуулдав.
Хэрэв энэ нутагт хэзээч байгаагүй тэр амьтан ирсэн нь үнэн л юм бол халдварт өвчинг тээж ирсэн байж болзошгүй гэнэ.
Тус сумын малын эмч М.Хурмангазы ярихдаа, 180 орчим мянган толгой малтай тус сумын нутагт өвлийн эхэн үед гурван удаа цас орж байдал хүндэрсний улмаас малчид Алтанцөгц, Дэлүүн, Буянт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумдын нутагт оторлож байснаа арван хоёрдугаар сараас эргээд ирсэн. Одоо тухтай өвөлжиж байна. 100 толгой малын л зүй бусын хорогдолтой. Малчид өвс тэжээлийнхээ тавь орчим хувийг л зарцуулсан. Гуравдугаар сараас мал төллөж эхэлнэ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн. Гэхдээ энэ нутагт бөхөн ирлээ гэсэн сураг дуулдаад байна. Ирсэн бол аюултай. Үнэн мөнийг нь олж тогтоохоор боллоо гэв.
Ш.Айзаря