Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын нэрс гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-19 11:21:50

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар зарласан Анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн бүртгэл гарлаа.

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулсан бөгөөд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлж болно гэж Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанаас мэдээллээ. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ