Энэ онд хоёр цэцэрлэг ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт төрийн болон хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт 7100 орчим хүүхэд суралцана.
Үүнээс 1500 нь хоёр настнууд юм. Мөн 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийж амжаагүй ч энэ ондоо багтаж ашиглалтад орох хоёр цэцэрлэгт 300 гаруй хүүхэд суралцана.
Сургуулийн өмнөх боловсролд хэрэгжүүлж буй “Цөм” хөтөлбөр цэцэрлэг тус бүрт өөр,өөрийн онцлогтой хэрэгжинэ. Энэ жил цэцэрлэгийн материаллаг баазыг сайжруулах зорилгоор улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон ажил хийсэн. Тухайлбал, орон нутгийн 15 сая төгрөгөөр 9 дүгээр цэцэрлэгийн гаднах талбай, 18 сая төгргөөр 21 дүгээр цэцэрлэгийн гал тогоог бүрэн тохижуулжээ.
Б.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдлүүд