Бөхчүүд агаарын бохирдолтой тэмцэхэд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-01 11:01:16

Манай улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд утаанаас үүдэлтэй агаарын бохирдол эрс нэмэгдэн гамшгийн хэмжээнд хүрэх болсныг  шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа хөдөлгөөнд бөхчүүд нэгдэж хамтран ажиллахаар болжээ.

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн аюул учруулаад байгаа бөгөөд аав, ээжүүд болон иргэд өөрсдийн сайн дурын санаачлагаар нэгдэж агаарын бохирдлын эсрэг хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж эхэлсэн.

Ховд аймгийн арслан О.Хангай хорт утаа, агаарын бохирдлын эсрэг “Эрүүл ирээдүй” аяныг өрнүүлж байгаа юм. Түүний энэ аянд улсын начин Э.Даш, улсын харцага Т.Амартүвшин нар нэгдсэн байна. Тэд аяныхаа хүрээнд Ботаник дахь хүүхдийн асрамжийн газар агаар шүүгч бэлэглэжээ.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ