“Wikileaks”-т Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх баримт бичгүүд бий

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-01 14:30:22

ПАРИС. /Sputnik/. Францын ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны Үндэсний Фронт намаас нэр дэвшигч Марин Ле Пентэй холбоотой 1100 гаруй баримт бичиг манай архивт бий гэж нууц мэдээллийг илчлэгч “Wikileaks” цахим хуудас өнөөдөр мэдэгдлээ.

Тодруулбал, Ле Пений талаарх мэдээлэл бүхий 1138 баримт бичиг тус байгууллагын архивт байгаа аж.

Мөн Францын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийонтой холбоотой 3630 баримт бичиг мөн тус байгууллагад байгаа гэнэ.

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат 4 дүгээр сарын 23-нд, сүүлчийн шат тавдугаар сарын 7-нд болох юм. Ле Пен, Ф.Фийон нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө гэж ажиглагчид үзэж байна.

Хатагтай Марин Ле Пений хувьд Францыг ЕХ-ноос гаргахын төлөө байгаа аж. Хэрвээ тэрбээр сонгуульд ялбал ЕХ-нд хүнд цохилт болно.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ