Нэг айлын дөрвөн хүн осгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-02-02 17:17:32
oyuka_hu@yahoo.com

Нэгдүгээр сарын 31-ны 20 цагийн үед Орхон аймагт нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн осголтын байдалтай байна гэсэн дуудлага БОЭТ, Цагдаагийн газарт иржээ.

Дуудлагын дагуу очиход гэр хорооллын алслагдсан багт зуны “амбаар”-т гурван хүүхэдтэй эмэгтэй осгосон байдалтай байжээ. Ээж нь осгож нас барсан бол 7 сартай, 2 настай, 5 настай хүүхдүүд нь БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.  2 болон 5 настай хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа бол 7 сартай хүүхэд нь Сэхээн амьдруулах тасагт байна. Эмч нарын хэлж байгаагаар 7 сартай хүүхдийн осголтын зэрэг өндөр бөгөөд  хоёр хөл, гарыг нь тайрч магадгүй гэсэн байна. Мөрдөн байцаалтын шалгалтын урьдчилсан байдлаар, эхнэр нөхөр хоёр муудалцаад нөхөр нь гэрээсээ гарч явсан байна. Харин эхнэр нь зуны галлагаагүй амбаарт гурван хүүхдээ авч очоод өөрөө осгож нас баржээ. Тухайн үед эхнэр, нөхөр хоёр архи уусан байж магадгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ