Аймгийн цагаан идээний 70 гаруй хувийг Их-Уул сум бүрдүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-02 17:22:44

Завханы Их-уул сумын цагаан идээ Улиастайд борлуулалт сайтай байна.

Учир нь цагаан сарын баярыг угтаж аймгийн ХАҮТ-аас уламжлалт үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагааны урьтал болгож Улиастайд Их уул сумын цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.  Малчдын гар дээрээс ирсэн сүү цагаан идээ Улиастайн Баруун бүсийн худалдааны төв дээр зах зээлийн үнээс даруй 500-1000 төгрөгийн хямдаар борлуулагдаж байна. Борлуулалт ч сайн байгаа аж. Тухайлбал сарлагийн сүү Улиастайд нэг кг нь 2500-2600 төгрөгөөр борлуулагдаж байхад Их-Уул сумын сүү 2000 төгрөгөөр борлуулагдаж байх жишээтэй.

Дашрамд Их-Уул сум нь аймагтаа хамгийн олон үхэртэй сум бөгөөд үхрийн 80 гаруй хувь нь сарлаг юм. Жилдээ малчин өрх бүр тонн гаруй сүү, цагаан идээ хураан авч борлуулдаг бөгөөд аймагтаа цагаан идээнийхээ 70 хувийг нийлүүлдэг байна. 1042 малчин өрх сүү цагаан идээний хоёр өдрийн өргөтгөсөн худалдаанд оролцож байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ