Өнгөрсөн онд хорт хавдраар 180 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-02 22:36:12

Хөвсгөл аймгийн хэмжээнд хорт хавдраар  өвчилж байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж өнгөрсөн онд 180 хүн хорт хавдрын улмаас нас барж 251 хүн хавдартай нь оношлогдож шинээр бүртгэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд 700 гаруй иргэд хорт хавдартай нь тогтоогдож эмчийн хяналтанд байгаа гэнэ. Жил бүрийн 2-р сарын 4-нд тохиодог “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан аймгийн Эрүүл мэндийн газраас хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ард иргэдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр хорт хавдраар өвчилсөн иргэд хожуу оношлогддог, өөрөөр хэлбэл хүндэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагад ханддаг учраас нас баралтын шалтгаан болж байгаа  гэнэ.

Цаашид иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тогтмол шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатайг иргэдэд анхааруулж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ