Шилдэг цагдаа нар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-03 19:20:41

Завханд "Шилдэг цагдаа-2017" ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Завханы Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хууль  эрх зүйн мэдлэгийг шалгаж, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой тэмцээнд 43 алба хаагч оролцлоо. Тэмцээнд оролцогчид хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, мэдрэмж шалгах тэмцээн, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн тест, ур чадвар шалгах тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр мэдлэг ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлджээ.

Ийнхүү цагдаагийн газрын саатуулах байрны цагдаа, эргүүлийн цагдаа, харуул цагдаа, цагдаа зохицуулагч, мэдээлэл хүлээн авагч цагдаа нарын оролцсон тэмцээний шилдгээр харуул цагдаа, цагдаагийн ахлагч Г.Эрдэнэбаатар, дэд байрыг харуул цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Эрдэнэсамбуу, гутгаар байрыг цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Дагвадорж нар тус тус шалгарчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ