Оюутнууд нийгэм рүү чиглэсэн ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-04 01:27:27

Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын дарга н.Амгалан тус аймагт сургалт явуулдаг их дээд сургуулиудын оюутан залуусын төлөөллийг хүлээн авч уулзав.

Аймгийн 10 гаруй их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж Дарханы оюутан залуучуудын дунд чухам ямар ажил зохион байгуулах хэрэгтэй вэ? гэдгээр саналыг нь авч харилцан ярилцсан байна. Оюутнууд нийгэмд тустай аянууд, нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлыг хийе гэдгээ илэрхйилжээ. Мөн аймгийн Эрүүл Мэндийн газар болон Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуультай хамтарч “Оюутны эрүүл мэндийн сургагч багш” бэлтгэж  оюутан оюутандаа хичээл заах сургалтыг хамтарч зохион байгуулах санал ч гарчээ.  Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуультай хамтарч “Нэг дусал цус гурван хүний амь аварна” сэдэвт донорын аяныг өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Оюутнууд уриалга гаргаж “Дархан дээд сургууль”-ийн нийгмийн ажилтны ангид сурдаг оюутнуудтай хамтарч аймгийнхаа нийт оюутнуудыг хуучин хэрэглэж байгаад орхисон гар утаснуудыг цуглуулж удаа цуглуулж зорилтот бүлгийнхэнд илгээмж болгож өгөхөөр ажиллаж эхэлсэн бол гэртээ суугаа залуу ээжүүдэд зориулсан амьдрах ухааны сургалтуудыг эхлээд байна. Бусад их дээд сургуулиудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажлаа эхлэхэд бэлэн болж байгаа ажээ.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ