“Дөл” тоглолтыг 30-аад жилийн дараа сэргээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 14:23:14

Хүүхэд багачуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, хүүхдүүд, эцэг эхчүүдэд иргэн хүнийхээ хувьд эх орноо хамгаалах хандлагыг бий болгох үндсэн зорилгыг агуулсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” тоглолтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Манай аймгийн ерөнхий боловсролын 33 сургуулийн 9-11-р ангийн сурагчдын дунд гурван үе шаттай явагдсан тэмцээнд бүс бүсээсээ шалгарсан Алтанбулаг сумын Ринчений нэрэмжит ЕББДС, Сүхбаатар сумын Спорт сургууль, Ерөө сумын ЕББДС, Цагааннуур сумын ЕББДС, Сайхан Мандал сумдын ЕББДС-ийн тус бүр хоёр шилдэг багууд аваргын төлөө өрсөлдлөө.

Ингээд Алтанбулаг сум тэргүүлж, Цагааннуур, Мандал сум удааллаа. Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь 1980-аад оны сүүл хүртэл зохион байгуулагдаж байгаад тасарсан байна. Ийнхүү 30-аад жилийн дараа Сэлэнгэ аймагт дахин сэргэж амжилттайгаар зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ