Баавгай агнаад баригдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-19 14:26:42

 Баян-Өлгий аймагт  баавгай агнасан этгээдүүд баригджээ.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт байрлах тусгай хамгаалалттай газраас баавгай агнасан этгээдүүдийг баривчлан тус аймгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Тусгай хамгаалалттай Ёлт хэмээх газар баавгай агнасан нөхдөөс "Сайга", "Карбин", "СКС" маркийн буу, баавгайн арьс, махыг хураан авчээ. Баавгай агнасан хүмүүс нь Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцагч С, багийн Засаг дарга Ш болон сумын иргэд байсан нь анхаарал татна. Хүрэн баавгайг зөвшөөрөлгүй агнавал 13-15 сая төгрөг төлөхөөс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг хуультай. Мөн байгаль хамгаалагч, төрийн ажилтнууд уг хэргийг хийсэн нь илүү хариуцлага ногдох нь дамжиггүй.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ