Дэлхийн мастер тогоочдын тэмцээнээс 6 медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-06 17:08:35

Монголын мастер тогоочдын холбооны гишүүн тогооч нар БНТУ-ын Истанбул хотноо болсон “Дэлхийн мастер тогооч” тэмцээнээс зургаан медаль хүртжээ.

Дэлхийн 30 гаруй орны 2000 гаруй мастер тогооч оролцсон тус тэмцээнд дэлхийн тогооч нарын холбооны гишүүн шүүгч, Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, Ц.Мэнджаргал нар ур чадвараа сорин оролцсон.

Манай тогоочдын хувьд Ази хоолны төрөлд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, модерн төрлөөр гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ