Аймгийн аварга шалгаруулах 100 буудалтын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Өлгий суманд боллоо гэж биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Тэмцээнд нийт сумдаас 34 тамирчин оролцож, эрэгтэй тамирчдаас Өлгий сумын Ж.Жантайлах, Ш.Болатбек, К.Мырзабек, эмэгтэй тамирчдаас Цэнгэл сумын С.Айбарша, С.Нуржайна, Өлгий сумын К.Галия нар эхний гурван байрыг эзлэв.
Тэмцээнийг Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургууль ивээн тэтгэсэн байна.
Ш.Айзаря