Биатлонч М.Фуркад түүхэн дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-13 14:10:27

МОСКВА./TASS/. Францын тамирчин Мартен Фуркад долоон гол гараанд дараалан алтан медаль хүртсэн түүхэн дэх анхны биатлонч боллоо. Гол гараанууд гэдэг нь ДАШТ болон Олимпын тоглолтын уралдаан тэмцээнүүд юм. 

Өдгөө 28 настай Фуркад ням гарагт Австралийн Хохфильценд болсон ДАШТ-ий нэхэн гүйцэх уралдаанд түрүүлснээр дэлхийн аваргын алтан медалийг 11 дэхь удаагаа хүртэв. Ингэснээр Францын тамирчин 2011 оны ДАШТ-ээс хойш оролцсон тэмцээн бүрээсээ алтан медаль авлаа.

Өмнөх дээд амжилтыг Германы тамирчин Франк Ульрих тогтоосон бөгөөд тэрбээр зургаан гол гараанд түрүүлжээ.

Фуркад 2014 оны Сочигийн Олимпын хоёр алтан медальтайгаас гадна дэлхийн цомд 5 удаа түрүүлжээ.  Түүнчлэн энэ амжилтыг таван удаа дараалан үзүүлж чадсан цорын ганц биатлонч юм.  Тэрбээр дэлхийн цомын тэмцээнүүдэд байгуулсан ялалтынхаа тоогоор /69/ хоёрдугаар байранд орж байна. Түүний өмнө Норвегийн алдарт тамирчин Уль-Эйнар Бьорндален /96/ бичигддэг. 

О.Барс

 

Холбоотой мэдээ