Мөнгөн өвөл өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 16:00:14

Увс аймагт Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Мөнгөн өвөл” бүх нийтийн өдөрлөгийн арга хэмжээ өнгөрсөн ням гарагт Чандмань улаан ууланд болжээ.

Энэхүү арга хэмжээнд Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 1000 гаруй ажилтан оролцож, 4 төрлийн тэмцээнээр өрсөлдсөн байна. Буухиа тэмцээнд 17 баг оролцсоноос 1-р байрыг Г.Баярмаа ахлагчтай “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, 2-р байрыг Б.Пүрэвсүрэн ахлагчтай Цогцолбор 1-р сургууль, 3-р байрыг Л.Ганзориг ахлагчтай Дулааны 2-р станцын хамт олон хүртсэн байна. Харин олс таталтын тэмцээнд 32 баг оролцсоноос 1-р байрыг В.Чинзориг ахлагчтай “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, 2-р байрыг Б.Пүрэвдорж ахлагчтай Хилийн цэргийн 0245-р анги, 3-р байрыг Б.Хүрэлсайхан ахлагчтай Цагдаагийн газар эзэлжээ. Хээрийн цайны амт тэмцээнд 30 байгууллага оролцсоноос 1-р байрыг Ч.Лхагвадорж даргатай Цагдаагийн газар, 2-р байрыг Б.Баттулга даргатай Онцгой байдлын газар, 3-р байрыг Д.Даваажав даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон хүртсэн байна.

Түүнчлэн уулын оргил булаалдах тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байрыг Онцгой байдлын газрын ажилтан Б.Сайнжаргал, эмэгтэй төрөлд Улаангом сумын ЗДТГ-ын ажилтан Б.Анхцэцэг тэргүүлжээ. Багийн дүнгээр тэмцээний 1-р байрыг Ц.Эрдэнэбаатар даргатай “Цахилгаан түгээх сүлжээ” ХХКомпанийн хамт олон эзэлсэн байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ