270 мянган евро олоод цагдаад хүлээлгэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-16 10:20:54

МОСКВА. /РИА Новости/. Австрийн Грац хотын нэгэн оршин суугч саяхан нүүж орсон байрныхаа хонгилоос 269,5 мянган евро олсон байна. Тэрбээр мөнгө олсон даруйдаа шууд цагдаагийн газар руу утасдан энэ тухай мэдэгдсэн тухай "Kronen Zeitung" сонинд бичжээ.

Байр хөлслөн амьдардаг, өдгөө 42 настай энэ хүн оны эхээр шинэ байранд нүүж оржээ. Нүүж ирсэн даруйдаа подвал дахь зүйлсийг эмхэлж цэгцэлж байгаад нэг картонон хайрцгийг онгойлготол дотор нь олон тооны 500 еврогийн боодолтой дэвсгэртүүд байжээ.

Ёс зүйтэй иргэн тэрбээр гэмт хэрэгтнүүдтэй холбоотой мөнгө байж магадгүй гэж болгоомжлон, огтхон ч эргэлзэлгүйгээр цагдаад ханджээ.

Харин цагдаагийнхан тухайн иргэн тэдэнд хандсан гэдгийг нотолсон боловч өөр мэдээлэл өгөөгүй байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ