Ажлын уялдааг сайжруулж иргэн төвтэй ажиллах зорилт дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-18 12:54:35

Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн ИНХ-ын дарга нарын зөвлөлгөөн болов.

Зөвлөлгөөнийг саяхан болж өнгөрсөн багийн ИНХ-ын сонгуулиар багийн ИНХ, багийн Засаг дарга нарын бүтэцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан хийсэн байна. Уг сонгуулийн дүн гарч багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаанаар багийн ИНХ-ын дарга нар шинээр сонгогдсон. Хуучин багийн ИНХ-ын дарга нараас улиран сонгогдсон зургаа, үлдсэн 12 багуудын ИНХ-ын дарга нар шинэчлэгджээ. Дөрвөн жилийн хугацаанд багийн Засаг даргатайгаа нэг баг болж багийн ажил амьдралын асуудлыг чиглүүлж ажиллахаар иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж сонгогдсон багийн ИНХ-ын дарга нарт сумын удирдлагууд амжилт хүслээ.

Сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням: “Багийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгчид бол ИНХ-ны дарга нар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад иргэдээ төлөөлөн суугаа манлайлагчид. Багийн удирдлага та бүхэн зөвхөн дээд газрын амыг харж дохиогоор нь ажилладаг механик гүйцэтгэгчийн байр сууринаас биш харин бие даан шийдэж бодож төлөвлөн хийж бүтээх хүмүүс” гэж онцлов.

Ирэх дөрвөн жилд ажлын уялдаа холбоог сайжруулж иргэн төвтэй ажиллах зорилт дэвшүүллээ.  

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ