Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-22 14:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулна хэмээн өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн.

Тодруулбал, манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрахаар болж, энэ хүрээнд гурван нөхцөл тавьсаны нэг нь төсөвтөө тодотгол оруулах явдал юм. Тиймээс Сангийн яам төсвийн тодотголыг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлнэ хэмээсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээгүй аж. Харин энэ 7 хоногтоо багтаж, Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, түүгээр тодотголыг хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ