Уралдаанч хүү У.Элбэгдорж адуучин болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-24 16:28:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчин Н.Уламбаярын хүү Элбэгдорж аймгийн “Шилдэг уралдаанч” хүүхдээр шалгарсан юм. Шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр гардууллаа.

У.Элбэгдорж энэ жил 8 настай бөгөөд 5 настайгаасаа эхлэн хурдан морь унаж, уралдсан баяр наадмаасаа 15 айраг түрүү хүртсэн байна. Аймаг бүсийн наадамд унасан морио 2 удаа түрүүлүүлж, 6 удаа айрагдуулжээ.

Тэрээр, “Би том болоод адуучин гэдэг мэргэжил эзэмшинэ” гэж хэвлүүхэн хариулдаг.

Н.Уламбаярынх адууныхаа тоогоор аймагтаа айргийн тавд багтдаг юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ