Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-02-25 12:33:14

Амралтын өдрүүдийг залгаад цагаан сар эхлэх тул  өнөөдөр, маргааш хоёр өдөр  тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Амралтын энэ өдрүүдэд томоохон зах, худалдааны төв болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, зохиомол түгжрэл саатал ихээр бий болгож, бухимдах асуудал гардаг. Гэвч цагаан сарын бэлтгэлээ базаах боломж олгохын тулд  иргэдийг  замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм гэдгийг Замын цагдаагийн  албаныхан зөвлөж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ