25 байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-20 18:27:59

МХЕГ-аас 2010-2015 онд нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт шалгалт хийж, хичээлийн болон оюутны 25 байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн тогтоосон байна.

Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэг хамарчээ. Газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварт дүгнэлт хийхэд 1970 оноос өмнө ашиглалтад орсон, газар хөдлөлтийн арга хэмжээгүй баригдсан  164 сургууль, 148 цэцэрлэг байгааг тогтоожээ. 1970 оноос хойш ашиглалтад орсон, газар хөдлөлтийг тооцож барьсан ч холбогдох норм, дүрмийн шаардлага хангахгүй 78 сургууль, 103 цэцэрлэг байна.

Улаанбаатар хот дахь төрийн өмчит 14 их, дээд сургууль, 34 коллежийн хичээлийн байр, оюутны дотуур байрны 20 барилгыг шалгахад 13 хичээлийн байр, 12 дотуур байр газар хөдлөлтөд тэсвэргүйг тогтоов.

Боловсролын их сургуулийн “Г” байр, ШУТИС-ийн 2 дугаар дотуур байрны ашиглалтыг нэн даруй зогсоож, СУИС-ийн хичээлийн төв байрны барилгын үндсэн хийц, бүтээцийг  яаралтай бэхэлж, хүчитгэх шаардлагатай аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ