НҮБ: Йеменд 10 минут тутамд 1 хүүхэд амьсгал хурааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-04 10:57:43

САНАА. /NHK/. Зайлшгүй тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хоол хүнс болон эм тариа хүргэх боломж олгохыг Йемений дайсагнагч талуудад НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хариуцсан албаны хүн уриаллаа.

НҮБ-ын дэд тэргүүн Стивен О'Брайен Йеменд тав хоногийн айлчлал хийж, нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа тус улсын нийслэл Санаа хотод өчигдөр мэдэгдэл хийжээ.

Түүний хэлснээр, тус улсын хүн амын гуравны хоёр орчим хувьд буюу бараг 19 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна.

Мөн тэрбээр хэлэхдээ “тэнд маргааш идэх юмаа хаанаас олохоо мэдэхгүй 7 сая хүн байна. Урьдчилан сэргийлж болох шалтгааны улмаас тэнд 10 минут тутамд нэг хүүхэд амьсгал хурааж байна” гэжээ.

Йеменд одоогоос бараг хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн засгийн газрын хүчнийхэн болон сөрөг хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ