Бригадын генералд засаг дарга хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:31:54

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан  Монгол Улсын 167 дах генерал, аймгийнхаа 11 дэх генарал цолтон Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Бригадын генерал Б.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 114 дүгээр зарлигаар Баригадын генерал цолыг улсын баяр наадмын өмнө гардан авсан юм. Тэрээр Зэвсэгт хүчний салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна.

Бригадын генарал цол авсанаасаа хойш анх удаа нутагтаа ирж байгаа нь энэ юм. Бригадын генерал Б.Амгаланбаатар Ховд аймгийн Чандмань сумын харьяат аж.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ