47 шонхор хил давуулах гэж байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-20 18:37:24

 Украйн улсын иргэн А, Сэлэнгэ аймгийн иргэн М, Н нар Хөвсгөл аймгийн Ханх сумаар дамжуулан шонхор шувууг хил нэвтрүүлэх гэж байгаад баригдав.Нутгийн иргэд цагдаагийн байгууллагад мэдээлснээр Хилийн 0257 дугаар ангийн тусгай  бүлэг шалган илрүүлсэн байна.

Мэдээллийн дагуу  Н-ийн гэрт хийсэн үзлэгээр байшингийн дээвэрт байрлах хонгилд 47 шонхор шувуу нуусан байжээ.Монголын үндэсний бахархалт шувуу шонхорыг агнахыг хориглосон байдаг ч бэлгэдлийн журмаар тодорхой тоогоор агнахыг зөвшөөрдөг. Хууль бусаар шонхор худалдах нь гэмт хэрэгт тооцогддог.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ