Баяндэлгэр сумын 170 гаруй иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-06 13:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тохиодог “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг угтан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн эмч нар “Рафаэл Интернэйшнл” Олон улсын ТББ-тай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдэд сайн дурын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийлээ.

Энэ үеэр үйлчлүүлэгчдийн биеийн жин,  өндрийг хэмжих жингийн илүүдлийг тодорхойлж, цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, дотрын бүх нарийн мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн үзлэг хийж,  эмч нарын зөвлөгөөний дагуу зохих эм болон витаминуудыг үнэ төлбөргүй тараав.

Мөн иргэдэд “Бөөрний өвчлөл болон таргалалт” сэдэвт сургалт явуулсан юм. Уг үзлэг оношилгоонд тус сумын 170 гаруй иргэн хамрав.

Ж.Болор

Холбоотой мэдээ