Тайваний тусламжаар бөөрний аппараттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Тайваний хөрөнгө оруулалтаар хоёр ширхэг Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэгдсэн байна.
Ингэснээр Увс аймгийн төдийгүй, баруун бүс нутгийн бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд заавал хотод очиж өндөр зардлаар тус аппаратад орох шаардлагагүй болжээ. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд Увс аймгийн удирдлагууд болон аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга нар, мөн Тайваний зочид төлөөлөгчид оролцсон байна. Увс аймагт бөөрний өвчлөл сүүлийн үед элбэг тохиолдох болсон бөгөөд энэхүү аппарат нийлүүлэгдсэнээр өвчлөл буурах боломжтой болсон аж. Тайваний Засгийн Газарт Увсын ард түмэн хэрэгтэй байсан аппаратыг нь нийлүүлсэнд баяртай байна.
Б.Батхүү