Багийн Засаг даргыг төрийн жинхэнэ албан хаагч болгох хэрэгтэйг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улсын үндзсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн гишүүн Д.Моондойгоор ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллав.
Энэ үеэр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн талаар санал авах хэлэлцүүлэг Соёмбо танхимд боллоо. Оролцогчдын зүгээс сонгох сонгогдох эрх, багийн засаг даргыг төрийн жинхэнэ албан хаагч болгох, доод шатны байгууллагын хууль ёсны шийдвэрийг дээд шатны байгууллага, албан тушаалтан үл ойшоодог, гацаадаг асуудлыг шийдвэрлэх, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын талаарх хэсгүүдэд өөрчлөлт оруулах хэргтэй байгаа тухай саналуудыг ихэвчлэн хэлж байв.
Хэлэлцүүлэгийн хүрээнд иргэд үндсэн хуулийн 2000 оны 7 өөрчлөлттэй холбоотой асуудлыг хамгийн их хөндөн ярилцаж байв. Орон нутагт ажлын хэсгийнхэн бүх аймагт ажилласны дараа нийт саналыг үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх ажээ.
Б.Гантуяа