"Оюутан цэрэг" дөрөв дэх жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-09 15:41:18

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор "Оюутан цэрэг" хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжих гэж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэллээ.

Улаанбаатар хотод Баянгол дүүргийн "Хүүхдийн хөгжлийн төв", Хан-Уул дүүрэгт  "Соёлын төв", Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй  дүүрэгт тус бүрийн ЗДТГ-т бүртгэж эхэлсэн байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын нэгд үгээр курсын 18 нас хүрсэн  оюутнууд бүртгэгдэх боломжтой. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2400 оюутан энэ хөтөлбөрт хамрагжээ.  Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт Улаанбаатар, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан , Увс, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт зохион байгуулагдах бол цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад 700 гаруй оюутныг Зэвсэгт хүчний 186, 327, 150 дугаар ангид хамруулах юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ