"Материал импекс” ХК 24.6 сая төгрөгийн ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-09 18:09:59

"Материал импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар  шийдвэрлэжээ.

Тодруулбал тус компани нэгж хувьцаандаа 18 төгрөг буюу нийт 24.6 сая төгрөгийн ногдол ашгийг тараах юм байна.

Тиймээс ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гуравдугаар сарын 27-ны өдрөөр гаргах аж. Ногдол ашгийг 12 дугаар сарын 31-ний дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХК-ийн байранд олгоно хэмээн "Материал импекс” ХК-иас мэдээллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ