Онцгой чиг үүрэг бүхий албан байгууллагуудын дундах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын хүрээнд Увс аймгийн онцгой чиг үүрэг бүхий албан байгууллагуудын дундах спортын уралдаан тэмцээн өнөөдрөөс эхэллээ.
Энэ хүрээнд 11 төрлийн цогцолбор тэмцээн болон марш тактикийн тэмцээн явагдах аж. Цогцолбор тэмцээн шатар, даамын төрлөөр эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ийг хүртэл явагдах юм байна. Харин марш тактикийн тэмцээн энэ сарын 15-16-нд болох нь ээ. Энэ хоёр тэмцээнд ялсан багууд Улаанбаатар хотноо захиалж хийлгэсэн, бууны хонгион дээр төрийн сүлд, голд нь Увс аймгийн лого залсан шилжин явах цомын эзэн болох аж.
Б.Батхүү