Д.Баттулга Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-03-10 14:26:18

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшихээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга дотоод сонгуулийн хороонд өнөөдөр мэдүүлгээ өгч, нэр дэвших эрхээ баталгаажууллаа.

Тэрбээр хэлэхдээ, Миний бие энэ намыг үүсгэн байгуулагдсан үеэс гишүүнээр элссэн. Би Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргыг 16 жил, НИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллалаа.1996-2000 он хүртэл МоАХ-ны ерөнхийлөгчийн албыг тус тус хашсан туршлагатай.

Намынхаа шинэчлэлийг түргэтгэе, шинэчлэлийг Нийслэл, дүүргээс эхэлье. Энэ ажлыг манлайлан хийж чадна хэмээн намын даргад нэрээ дэвшүүлж байна" гэлээ.

Дашрамд дурьдхад Ардчилсан намын  бүх шатны сонгуулийн бүртгэл гуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт дуусах юм.

Р.Хишигжаргал

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ