С.Батболд "СоцИнтерн" байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-03-10 15:52:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй "СоцИнтерн" байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод энэ сарын 2-4-нд болж өнгөрлөө.

Уг хуралд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхжин нарын төлөөлөгчид оролцов.

УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар дахин 4 жилийн хугацаатай ажиллахаар улиран сонгогджээ.

Б.Туул

Холбоотой мэдээ