Хар зам дээрх элс шороог цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом суманд энэ өвөл цас их орж халтиргаа гулгаа ихээр үүссэн юм.
Үүнээс болж Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас хот доторх хар зам дээр элс шороо, хайрга ихээр асгажээ. Хавар болж цас хайлж байгаатай холбогдуулан зам дээр асгасан элс хайрга бутарч тоос шороо их босч байна. Иймээс Улаангом доторх хар зам, явган хүний замын шороог хусч цэвэрлэх ажил өнөөдрөөс өрнөж, Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газрын хамт олон ирэх амралтын өдрүүдэд амрахгүйгээр ажиллахаар болжээ.
Харин нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны хог хаягдлыг цас хайлахаар нэгдсэн журмаар цэвэрлэх юм байна. Мөн хотын төв дотор бэлчиж явсан үхэр малыг хашиж оройн 17 цагаас гаргаж байна.
Б.Батхүү