Дэчинравжаалин хийдийн лам нар маргааш тахиа жилийн засал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-11 16:51:59

   Увс /МОНЦАМЭ/ Хаврын тэргүүн сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр энэ сарын 12-нд буюу маргааш тохиож байна.

Монголчууд гарч буй жилийнхээ заслыг шинийн 15-ны дотор хийлгэн, ном хуруулдаг уламжлалтай. Иймээс Увс аймгийн сүсэгтэн олондоо зориулан гал тахиа жилийн засал номыг Дэчинравжаалин хийдийн лам, хуврагууд хурах гэж байна. Өглөө 8 цагаас туулай, гахай, хонь жилтнүүдэд, 11 цагаас хулгана, луу, бич жилтнүүдэд, 13 цагаас үхэр, могой, тахиа жилтнүүдэд, 15 цагаас бар, морь, нохой жилтнүүдэд засал ном айлдах аж.  

“Энэ өдөр гал тахиа жилийн засал, буян хишгийн даллага дуудан, сүсэгтэн олонд  урт удаан наслаж, эрүүл энх, өвчин зовлонгүй байлгах ном хуран, буян түгээх юм. Түүнчлэн шинийн 16-ны өглөө Ногоон, цагаан дарь эхүүдийг залах ёслол болох бол 11 цагаас Майдар бурханыг энэ замбуутивд залархыг урин дуудсан майдар эргэх ёслол болно. Иймд хурал номдоо даган баясахыг сүсэгтэн олонд уриалъя” хэмээн Дэчинравжаалин хийдийн лам Д.Хүрэлбаатар хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ