Наян иргэн түр ажлын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-14 08:36:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Үерийн суваг, шуудуу, ус зайлуулах хоолойг сэргээх, цэвэрлэх ажилд 80 иргэн гурав хоногийн хугацаанд цагийн 3500 төгрөгөөр цалинжиж  ажиллана.

Орхон аймгийн ИТХ-ын V хуралдаанаар ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр батлагдсан. Үүний хүрээнд ажилгүй өрхүүдээс нэг, нэг иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучлах ажил эхэлж байна. Юуны өмнө шар усны үерээс болгоомжилж хотыг хэрсэн үерийн суваг, шуудууг цэвэрлэх ажилд ажилгүй иргэдийг оролцуулж байна. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил үүргийн талаар нэг өдрийн сургалт явуулж тус бүртэй нь гэрээ байгуулжээ.  Энэ иргэд 14 багт ажиллана.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ