НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Иерусалимд айлчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-21 15:04:47

ИЕРУСАЛИМ. /BBC/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израиль-Палестины хооронд  ширүүсч буй хүчирхийллийн аюулыг зогсоох арга хэмжээ түргэн авахыг тус бүс нутагт айлчлахдаа уриалав.

Тэрээр илүү том хямралаас зайлсхийхэд оройтоогүй байгааг сурвалжлагчдад хэллээ. Израилийн Баруун эрэгт хэсэг бүлэг израильчууд руу палестин иргэн машинтай дайрч орон жирийн нэг иргэн, цэрэг хоёрыг хороосон тухай цагдаа мэдээлсний дараа Бан ярьсан байна.

Сүүлийн долоо хоногуудад  халдагчтайгаа  нийлээд 8 израиль, 40 гаруй палестин үрэгдээд байна.

Иерусалимд лалын шашинтнууд болон еврейчүүдийн дээдэлдэг ариун газарт Израиль еврей хүмүүсийн эрхийг дээгүүрт тавих урт хугацааны дүрэм журам баримтална гэсэн цуу ярианаас үүдэн уг халуун цэгт өнгөрсөн сараас мөргөлдөөн ширүүсээд байгаа юм. Израилийн талаас уг мэдээллийг няцаасан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ