Хятад Их Британийг атомын станцтай болоход тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-21 15:37:39

ЛОНДОН. /BBC/. Хятадын удирдагч Их Британид анхны атомын цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурна.

Уг станц Бристолийн Сомерсет сувгийн Хинкли-пойнтод Хятадын 30 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2025 онд нээгдэх юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин Их Британид хийж буй төрийн айлчлалынхаа хоёр дахь өдрөө Ерөнхий сайд Дэвид Камерунтай уулзана.

Дөрвөн өдрийн айлчлалын туршид нийт 30 гаруй тэрбум фунт стерлингийн гэрээг Хятад, Их Британийн хооронд байгуулна.

Түүнчлэн өөр хоёр газар босгох атомын эрчим хүчний станц нь Хятадтай байгуулах гэрээний нэг хэсэг болж магадгүй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ