Авто засварын газрууд аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-21 18:01:25

Нийслэлийн Онцгой Байдлын Газар, дүүргүүдийн дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран нийслэлд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд  шалгалт явуулж эхэлсэн байна.

Төвийн дүүргийн 100 орчим байгууллагыг шалгаж, 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Дээрх байгууллагуудад “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомжийг үндэслэн албан шаардлага хүргүүлсэн байна. Шалгалтаар Вьетнам засварын газар, Авто угаалгын газрууд аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, нэгдсэн тарифгүй, зөвшөөрөлгүй  ажиллаж байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Б.Заяа 

 

Холбоотой мэдээ