Москва хотноо сурч буй монгол оюутнууд Үндэсний бөхөөр хүч сорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой, "Монгол цэргийн баяр"-ын өдрийг тохиолдуулан “Мөнх Тэнгэр” ТББ Үндэсний бөхийн барилдааныг Москва хотноо зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд зөвхөн монголчууд төдийгүй Орос, Тува, Халимаг гаралтай 32 бөх авхаалж самбаагаа сорин зодоглов.
Тав дахь жилдээ болж байгаа барилдаанд Москвагийн Тагнуулын сургуулийн сонсогч Н.Тэгшжаргал түрүүлж, Үндэсний Цөмийн физикийн судалгааны сургуулийн оюутан Ч.Батбаяр үзүүрлэж, Москвагийн Зам харилцааны их сургуулийн оюутан Г. Болорням, Цэргийн сургуулийн сонсогч Г.Гантулга нар шөвгөрлөө.
Үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион байгуулсан “Мөнх Тэнгэр” ТББ-ын төлөөл болон МУСТА дуучин Ч.Бадрал түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан спортын их амжилт хүслээ.
Москва хот
Л.Нандинцэцэг