121 удаа түймэр гарсныг унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-27 17:27:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 136 дуудлага бүртгэгджээ. Обьектын гал түймэр 121 удаа гарсан байна.

Энэ хугацаанд гарсан томоохон гал түймрийн хувьд 3 дугаар сарын 12-ны өдөр СБД-ийн 5 дугаар хороонд байрлах Саруул худалдааны төвийн 24х60 метрийн хэмжээтэй 2 давхар сендвичин барилгын 2 дугаар давхар, дээврийн хэсэгт гал түймэр гарч, шуурхай ажиллаж унтраасны дүнд уг обьектын 1 давхрын 11 павьлионы 62 лангуу, 2 дугаар давхрын 13 павьлионы хамт  гал түймэрт өртүүлэлгүй авран хамгаалсан гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ