“Уран үйлчин” улсын анхдугаар уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-30 08:49:16
oyuka_hu@yahoo.com

Орхон \МОНЦАМЭ\. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ 21 аймгийн оёдолчин, үйлчдийн дунд “Уран үйлчин улсын анхдугаар” уралдаан зарлалаа.

Уралдаан Дархан-Уул, Орхон аймгаас эхлэх бөгөөд Орхон аймаг дахь бүртгэл энэ сарын 29-өөс 4 сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Уралдааны зорилго нь монгол уламжлалыг түгээж байгаа үйлчин, оёдолчдоо урамшуулах, оёдолчдын үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэхэд оршиж байгаа ажээ.

Монгол дээд хувцас урлаачдын анхдугаар уралдааны төгсгөлийн шалгаруулалт 2017 оны 7 дугаар сарын 10–нд Үндэсний их баяр наадмын үеэр болно. Үүнээс өмнө 21 аймгийн шилдгүүдийг шалгаруулах ажээ. Уралдаанд оролцогчдод нас, хүйс заагаагүй бөгөөд оролцсон бүх оёдолчинд “Уран үйлчин” цол тэмдэг өгнө. Уралдааны шагналын сан 100 сая төгрөг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ