“Женко Тур Бюро"  компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-31 17:18:11

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 компанийн 792 164 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 4  компанийн хувьцааны ханш буурсан  бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  “Женко Тур Бюро"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.7 хувиар өссөн бол "Хэрлэн хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.32 хувиар уналаа. 

Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,602 ширхэг үнэт цаас 344 сая 918 480 төгрөгөөр арилжсан байна.

 Ингэснээр "MSE ALL" индекс 820.49 нэгж болж 0.37 хувиар өсчээ.

Холбоотой мэдээ