Мал төллөлт 35 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/ 3 дугаар сарыг 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймагт мал төллөлт 35,6 хувьтай байна.
Оны эхэнд аймгийн хэмжээнд нийт 914,218 толгой хээлтэгч тооллогдсоноос мал төллөлт хэвийн үргэлжилж одоогийн байдлаар гарсан төлийн 98,053 хувь нь бойжиж байна. Гарсан төлийн хувьд 241 ботго, 243 унага, 4166 тугал, 169,812 хурга, 148,521 ишиг хүлээн авснаас 4 ботго, 14 унага, 100 тугал, 1347 хурга, 2892 ишиг хорогджээ.
3 дугаар сарын сүүлээр тус аймгийн бүх нутгаар ихээхэн хэмжээний цас орсон ч хаваржилт онц хүндрэлгүй үргэлжилж байгаа бөгөөд аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдийн мэдээлснээр аймгийн хэмжээнд 5726 толгой мал хорогдсоноос 162-нь өвчнөөр хорогдсон байна.
Б.Жасдаурен